Даши Намдаковт Төрийн соёрхол хүртээв

2015 оны 12 сарын 9

Чингис хааны хөшөөг хийсэн Буриадын уран бүтээлч Даши Намдаковт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ.

Морь унасан Чингис хааны таван метр өндөртэй хүрэл хөшөө Британийн нийслэлд олон хүний нүдийг хужирлаж байсан нь гурван жилийн өмнө. Оросын алдартай барималч Даши Намдаковын бүтээл Гайд цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Камберлендийн хаалганы дэргэд сүндэрлэж байсан юм.

Дэлхийн түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болох Чингис хааны хүрэл хөшөө нь зураачийн сүүлийн төсөл юм. Ази тив олон жилийн турш Намдаковын уран бүтээлийн гол сэдэв болжээ. Түүний энэхүү бүтээл нь хөдөлгөөнгүй мэт боловч гадагш тэмүүлсэн нуугдмал хөдөлгөөн, дотоод эрч хүчийг харуулснаараа онцлог аж. Дэлхийн агуу гүрнүүдийн нэгийг үүсгэн байгуулагчийг морины нуруун дээр тэнгэрээс бууж байгаа байдлаар дүрсэлсэн уг хөшөөг Батлах хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ хоёр сая доллараар худалдаж авсан юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна