"Айдас асуудлын гарц биш"

2015 оны 12 сарын 9

Өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд М.Зоригт Тэргэнцэртэй иргэдийн холбооны болон Италийн АИФО байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа ЗТЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг бий болгох 3 сарын хугацаатай амлалт авсан билээ. Үүний дагуу ЗТЯ-ны ээлжит шуурхай зөвлөгөөнд Тэргэнцэртэй иргэдийн холбооны болон Италийн АИФО байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдагдсан асуудлаар Зам тээврийн сайд М.Зоригт холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга нарт тодорхой үүрэг даалгавар өглөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд сайд М. Зоригт "Айдас асуудлын гарц биш" гэсэн аяныг өрнүүлэхээр болсноо мэдэгдлээ. Аяны зорилго нь хууль эрхзүйн орчин байсаар байхад тодорхойгүй дүрэм журманд баригдан асуудлыг шийдэхгүй удаашруулдаг байдлыг арилгах, хоорондоо уялдаа муутай, дүрэм журмыг арилгахад чиглэгдэх юм байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна