Зукербергийн баяр баясгалан

2015 оны 12 сарын 9

“Facebook” сайтыг үндэслэгч захирал Марк Зукерберг төрөөд сар ч болоогүй бяцхан охинтойгоо авхуулсан зургаа цахим сүлжээнд байршуулжээ. Түүний эхнэр Прицилла Чан Талархлын баярын өмнөхөн амаржсан юм.

Хосууд охиноо Макс хэмээн нэрлэсэн билээ. Макс охин энэ хорвоод мэндэлсэн нь олон сая хүнд буян болсон гэж хэлж болно. Учир нь түүний эцэг эх “Facebook”-ийн хувьцааныхаа 99 хувь буюу 45 тэрбум орчим ам.долларыг хандивын санд өгөхөө 12 дугаар сарын 1 буюу АНУ-ын Үндэсний өгөх өдрөөр зарласан билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: АВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна