Time сэтгүүлийн “оны хүмүүс”

2015 оны 12 сарын 9

Эбола вирусийн тархалттай тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтны  нийтлэг дүр 2014 онд “Оны хүнээр” тодорчээ. Зургийн дунд нь эмнэлгээ Эбола хижгийг эмчлэх  анхны төв болгосон Либерийн  мэс засалч Жерри Браун тавигджээ.

 2015 TIME

 

2013 онд Ромын хамба Франциск "Оны хүн" болов. Бурханы элч гэгдэх гэгээнтэн Сирийн ерөнхийлөгч Башар Ассад, ТТГ-ын ажилтан Эдвард Сноуден нарыг ардаа орхисон байлаа.
 Portrait by Jason Seiler for TIME

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны хүнээр шалгаран  Time сэтгүүлийн хавтсан дээр хоёр дахь удаагаа (анх 2008 онд) гарчээ. Обама нь тодорхой хэмжээгээр “Шинэ Америкийн уран барилгач”  гэж сэтгүүлийн  редактор өгүүлсэн байлаа.

 Cover Photograph by Nadav Kander for TIME

 

2011 онд "Оны хүн"-ээр жагсагчийн нийтлэг дүрийг тодруулав. Time сэтгүүлийн хэвлэлийн мэдээнд: “Арабын хаврын” жагсагч эсвэл “Уолл-стритийг эзэл” гэсэн хөдөлгөөний идэвхтэн ялгаагүй эдгээр хүмүүс нь засаг ба санхүүгийн ертөнцийн дарангуйлалтай санаа нийлэхгүй хүмүүс бөгөөд өнгөрч буй онд дэлхий ертөнцөд чухал нөлөө үзүүллээ гэсэн байв.

 SHEPARD FAIREY FOR TIME

 

Time “Оны хүнээр” Facebook нийтийн сүлжээг үндэслэгч Марк Цукербергийг  2010 нэрлэв. Сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Стенгел тэмдэглэхдээ,  Facebook гэх үзэгдэл нь дэлхийн хүмүүсийн харилцааны төсөөллийг эрс өөрчиллөө гэжээ.

 PHOTOGRAPHS BY MARTIN SCHOELLER FOR TIME

 

АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке 2009 оны хүн гэж нэрлэгджээ. “Бен Бернанке нь ХНС-ийг манай орон ба дэлхийд учирсан хамгийн ноцтой санхүүгийн  хямралаар авч гарсан” гэж Барак Обама хэлж байлаа.  

 

Барак Обама 2008 оны хүнээр анх удаагаа нэрлэгдэв. Арваннэгдүгээр сард нь тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялан Америкийн анхны хар арьстан ерөнхийлөгч болжээ. Франклин Рузвельтин үеэс хойш санхүүгин ноцтой хямрал, Ирак, Афганистаны дайн, даяарчлалын экологийн сүйрэл зэрэг чухал асуудлыг шийдэх АНУ-ын анхны лидер гэж Обамаг сэтгүүлчид нэрлэж байлаа.

 

Владимир Путин 2007 оны хүн болсон юм. Путин төрийн тэргүүн болоод “замбраагүй байдалд байсан улс орноо тогтворжуулан” лидерийн чанараа гаргаж чадлаа гэж сэтгүүл үзжээ. Түүнтэй энэ цолын төлөө АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, “Харри Поттер” номыг зохиогч Жоан Роулинг өрсөлджээ.

 

"Оны хүн" гэж өөрийн чөлөөт цагаа интернэтэд өнгөрөөдөг дэлхийн бүх хүмүүсийг  2006 онд нэрлэсэн байв. “Дарачлалын сүлжээтэй” холбоотой хүн бүр нь “дижитал ардчиллын иргэн” гэж сэтгүүл үзэв.

 PHOTO-ILLUSTRATION FOR TIME BY ARTHUR HOCHSTEIN, WITH PHOTOGRAPHS BY SPENCER JONES GLASSHOUSE

 

Билл ба Мелинда Гейтс мөн U2 хамтлагийн рок-хөгжимчин Боно нар 2005 онд "оны хүмүүс" болцгоов. Тэдний буяны үйлсийг сэтгүүл тэмдэглэв.

 PHOTOGRAPH FOR TIME BY GREGORY HEISLER

 

Энэ арванхоёрдугаар сарын 7-нд Америкийн Вермонт мужийн бие даасан сенатор Берни Сандерс америк сэтгүүлийн уншигчдын санал өгөлтөөр Time  сэтгүүлийн “Оны хүн” чансааг толгойлжээ.

 

Арванхоёрдугаар сарын 9-нд сэтгүүлийн редакци нь “Оны хүнээ” нэрлэх юм.

 

Time сэтгүүлийн хамгийн анхны “Оны хүн” нь 1927 онд тодрогджээ. Атлантын далай дээгүүр ганцаараа буултгүй нислэг хийсэн Америкийн нисгэгч Чарльз Линдберг нь анхных нь болсон юм.

 

Time сэтгүүлийн анхны хэвлэн нийтлэгч Генри Люс тэр жилд оны хүнийг тодруулах үнэлгээний зарчмыг нэрлэсэн байлаа. “Сэтгүүлийн хавтаснаа, мэдээ болон бидний амьдралд сайн эсвэл муу гэсэн утгаар хамгийн их нөлөөлсөн хувь хүн буюу хэсэг бүлэг хүмүүс тавигдах учиртай” гэж тэр  хэлсэн байв.

 

Янз бүрийн жилүүдэд Мартин Лютер Кинг, Гарри Трумэн, Уинстон Черчилль, Дуайт Эйзенхауэр, Ричард Никсон, Рональд Рейган, Михаил Горбачев, Билл Клинтон, Бага Жорж Буш, Барак Обама нар сэтгүүлийн хавтаснаа тавигдаж иржээ.

 

Орос ба Зөвлөлтийн иргэд ч нэг биш удаа “Оны хүн” болж байсан юм.

 

Зөвлөлтийн лидерүүд Time сэтгүүлийн хавтаснаа

2015 Time/ERNEST HAMLIN BAKER, BORIS ARTZYBASHEFF, ALFRED LESLIE, NIKOLAI SOLONUNKIN FEDOSINKO, ROBERTO BROSAN

 

Иосиф Сталин 1939 ба 1942 онуудын сэтгүүлийн 12-р сарын хавтаснаа гарчээ. Түүний дэлхийд үзүүлэх асар их нөлөөг редакци тэмдэглэсэн байлаа. 1957 онд  Никита Хрущев, 1983 онд Юрий Андропов, 1987 онд Михаил Горбачев нар "Оны хүн" байсан юм. Горбачевыг дээр нь “Арван жилийн хүн” гэжээ”.

 

Нийтлэг дүр

 


© 2015 Time/ERNEST HAMLIN BAKER, BORIS CHALIAPIN, ROBERTO BROSAN, GEORGE SEGAL (SCULPTURE), GIANFRANCO GORGONI

 

2015 Time/DIRCK HALSTEAD; NEIL LEIFER; DENNIS BRACL; DAVID BURNETT; DAVID HUME KENNERLY; STEVE NORTHUP; D. HALSTEAD; D. BURNETT; ART SHAY; B.PIERCE; JULIAN WASSER; JOHN ZIMMERMAN (коллаж), GREGORY HEISLER

 

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна