Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү?

2015 оны 12 сарын 9

 

Болгарын зөнч Ванга ирэх 2016 онд “мусульманчууд агуу дайн өдөөнө” хэмээн зөгнөсөн нь “Исламын улс” бүлэглэлийг хэлсэн байж магадгүй хэмээж байна. Тэрбээр “дайн Сирид эхлэхийг зөгнөсөн бөгөөд үр дүнд нь 2043 онд Ромд төвтэй исламын халифат байгуулагдана” хэмээн зөгнөн хэлсэн аж.

 

Одоогоос 20 жилийн өмнө нас барсан зөнч Ванга ойрын 10 жилд болсон олон үйл явдлыг онож хэлсэн юм. Сохор зөнч Ванга есөн сарын 11-ний террорист халдлага, 2004 оны цунамиг зөгнөсөн аж. Ванга 2004 оны цунамийг “Асар том давалгаа  эргийг нөмрөн авч хүн амьтан  хотыг бүхэлд нь усан дор авч одно” хэмээсэн бол “Америкийн ахан дүүс хоёр төмөр шувууны дайралтад нуран унана” гэж 2001 оны есдүгээр сарын 11-нийг зөгнөжээ.

 

Вангагийн зөгнөлийн 85 хувь нь биелсэн гэж үздэг байна. 85 насандаа таалал төгссөн Вангаг “Балканы Нострадамус” гэж хочлох нь ч бий. Тэрбээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар “хүйтэн бүс нутгууд дулаан болж...галт уулууд сэрнэ. Бүх зүйл мөс шиг хайлна” хэмээжээ. Мөн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Африк-Америк гаралтай байхыг зөгнөсөн бөгөөд түүнийг хамгийн сүүлчийн төрийн тэргүүн байхыг ч анхааруулсан аж.

 

Ирээдүйд юу болох талаар Ванга маш олон зөгнөл хэлсэн юм. Тухайлбал,

 

  1. 2130 онд харийнхан хүмүүсийг усан дор амьдрахад тусална

  2. 3005 онд Ангараг гариг дээр дайн гарна.

  3. 3797 онд дэлхий дээрх бүх зүйл үхнэ. Гэхдээ хүмүүс шинэ нарны аймаг руу нүүнэ” хэмээн зөгнөжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна