Багануур дүүрэгт “Шатрын өргөө” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Багануур дүүрэгт “Шатрын өргөө” нээлтээ хийлээ

Өнөөдөр (12.09) Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуульд "Шатрын өргөө"-ний нээлтийн үйл ажиллагаа боллоо.  Уг өргөөг тус сургуулийн Б.Нэргүй багштай 5-2 ангийнхны санаачлагаар тохижуулсан бөгөөд "Багануур эсгий ХХК"-ий захирал С.Жамбалдорж ивээн тэтгэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Гүн галуутай цогцолбор сургуулийн Сургалтын Ерөнхий менежер н.Болормаа, Уран нүүдэл-Хэрлэн шатрын холбооны тэргүүн П.Ононгол, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Цогтбаатар, Багануур дүүргийн шатрын дасгалжуулагч Б.Нямдаваа, тус дүүргээс төрөн гарсан спортын дэд мастер Д.Оросоо, Ж.Батжаргал болон өсвөрийн шилдэг шатарчид, Гүн галуутай цогцолбор сургуулийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Энэ тохижилтын ажлын дизайныг Ж.Эрдэнэ-Очир урлан бүтээж 5-2 ангийн сурагчдын эцэг эх хамтран бүтээн байгууллаа.

Дээрх санаачлагыг гарган идэвх зүтгэлтэй оролцож хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зүтгэсэн Багануур дүүргийн "Шатрын Их Гэр Бүл" болон дэмжиж тусалсан Та бүхнийг мэхийн хүндэтгэе!

Цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье!

Tur Mongol chess club

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж