Хуурамч архинаас болгоомжлохыг сэрэмжлүүлж байна

2015 оны 12 сарын 9

Монгол Улс болон ОХУ-ын иргэд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгджээ. Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ хуурамч архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэссэн тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан.

ОХУ-д  хуурамч архинд долоон иргэн хордож нас барсан, 35 хүн хордлогод орсон тухай мэдээлэл өнгөрсөн зун цацагдаж байсан.

Хуурамч архи голдуу манайтай хил залгаа хотууд болох Улаан-Үүд, Эрхүү хотоор тархсан гэх мэдээллийг ОХУ-ын хууль, хяналтын байгууллагууд сэрэмжлүүлсэн байна.

Тиймээс шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор гар дээрээс болон дэлгүүр, сүпермаркетуудаас Орос архи, виски, коньяк авахдаа баталгаатай эсэхийг сайтар шалгаж, баталгаагүй бол худалдан авалт хийхээс татгалзахыг албаны хүмүүс анхааруулж байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна