Алан хядагчдын 699 байгууламжид цохилт өгөв

2015 оны 12 сарын 9

Оросын Агаар, сансарын хүчний стратегийн  бөмбөгдөгч Ту-22  

 

Оросын нисэх хүчнийхэн Исламын улс болон өөр  бусад хэт даврагчдын байгууламжуудад өгөх цохилтоо энэ сарын 5-наас улам эрчимжүүллээ. Оросын алсын нислэгийн Ту-22м3 бөмбөгдөгч онгоцнууд өөрийн нутаг дахь Моздокын баазаас хөөрч Хмеймим баазын онгонуудтай нийлэн пуужин, агаарын эрчимтэй довтолгооныг алан хядагчдын байрлалд хийлээ. Мөн Газар дундын тэнгисээс шумбадаг онгоцноос далавчит пуужинг бууджээ.

 

 

Өнгөрсөн дөрөв хоногийн дотор Ту-22м3 онгоцнууд Моздокын баазаас 60 байлдааны нислэг хийн Сирийн Ракка ба Дейр-эз-Зор мужууд дахь алан хядагчдын 30 байгууламжид цохилт өгчээ. Хмеймим нисэх баазаас оператив-тактикийн армийн нисэх хүчин 238 удаагийн нислэг хийж дайсны талын 699 байгууламжид цохилт өгчээ.

 

Агаарын цохилтууд нь агаарт жижүүрийн нислэгтэй байсан Су-30 сөнөөгч онгоцны хамгаалалт дор явагджээ.  Дөрөв хоногийн дотор 1920 ширхэг янз бүрийн зориулалтын агаарын бөмбөг ашиглан 70 командын байр, тэсрэх төхөөрөмж бэлтгэх зургаан үйлдвэр, зэвсгийн 43 агуулах, нефтийн зургаан агуулах зэрэг байгууламжуудыг устгасан гэж БХЯ мэдээлжээ.

 

Алеппо, Идлиб, уулын Латакия ба Пальмира районуудад эдгээр цохилтын улмаас Сирийн армийн давшилтийн нөхцөл бүрэлдсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна