Бээжингийн агаар улаан гэрэл асаав

2015 оны 12 сарын 9

EPA/ROLEX DELA PENA

 

Хятадын нийслэл дэх агаарын бохирдолд даваа гаригаас эхлэн экологийн аюулын “улаан”дээд төвшинг зарлаж,  өнгөрсөн шөнө бороо орж, эрх баригчид арга хэмжээ авч байгаа ч бохирдол буурсангүй. Гудамжинд хоносон машинуудаас урссан бохирын ул мөр агаар дахь  бичил хэсгийн хэсэг нь газарт буусныг харуулж байна.

 

 

Гэсэн ч агаар дахь бичил хатуу хэсгийн агуулга нь “хүн амын эрүүл мэндэд хор нөлөөтэй хэвээр байна. Бичил хатуу 300 гаруй микрограмм шоо метр агаарт байгаа бөгөөд олон улсын стандартаар тэр нь шоо метрт 25 микрограмм байх ёстой аж.

 

Хотын оршин суугч нарт эдгээр хоногуудад гэртээ үлдэхийг санал болгосон байна. Машины дугаарын тэгш, сондгой тоогоор өдрийн хязгаарлалт хийж машины тоо эрс цөөрчээ.

 

Агаарын бохирдолтой тэмцэхгүй байгаа үйлдвэр аж ахуйн газруудыг шийтгэх арга хэмжээ авахыг Хятадын Байгаль орчны яам шаардлаа.

 

Агаарын бохирдолд  зөвхөн том хотууд ч биш Хэнань, Шаньдун мужийн нутаг дэвсгэр хамрагдаж байгаа аж.

 

 

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна