“Боинг” онгоцоо мартсан эзнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

“Боинг” онгоцоо мартсан эзнийг хайж байна

Малайзийн нийслэл Куала Лумпур хотын олон улсын онгоцны буудал эзэн нь мэдэгдэхгүй байгаа гурван ширхэг Боинг онгоцны эзэмшигчийг хайж байгаа зарыг сонинд нийтлүүлсэн тухай CNN агентлаг мэдээлжээ. Энэ гурван онгоц энэ буудалд газардаад жил гаруй болж байгаа аж.

Зард өгүүлснээр зар нийтлүүлснээс хойш 14 хоногийн дотор эзэмшигч нь тодрохгүй бол Олон улсын иргэний агаарын тээврийн журмын дагуу энэхүү онгоцыг худалдах, эсвэл эзэмших эрх үүсэх бөгөөд худалдсанаас олсон орлогыг өөрсдийн мэдлээр зарцуулах болно” гэжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж