Зөвлөлдөх санал асуулга нь төрийн бодлого, олон нийтийн хоорондох зайг нөхөж өгнө

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх санал асуулга нь төрийн бодлого, олон нийтийн хоорондох зайг нөхөж өгнө

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан Звөлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” нэр дор зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр ээлжит хурал боллоо. Хуралд тус санал асуулгыг үүсгэн байгуулж, нэрд гарсан Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин оролцлоо. Тэрээр “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна” гэдгээ илэрхийлээд Зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хороо нь багагүй үүрэгтэй ажилладаг чухал хүмүүс гэдгийг тодотгон хэллээ. “Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорогдох зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.

Зөвлөх хорооны хурлаар хамтран зохион байгуулагч Азийн сангаас 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх талаар мэдээлэл өглөө. Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцоно. /Хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя/


“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын хөтөлбөр
 

12-р сарын 12/Бямба гараг
 
8:30 – 9:30                  БҮРТГЭЛ
                                   
 
9:30 – 10:00                НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
Нээлтийн үг
9:30-9:45         Э. Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч

9:45-10:00       Доктор. Жэймс Фишкин, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал
 
10:00 – 10:30  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
10:00-10:15     Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө,  эдийн засаг санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал Илтгэгч: С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
10:15-10:30     Улаанбаатар хотын эрүүл, аюулгүй байдлын төлөв, тулгамдсан асуудал
            Илтгэгч: Б. Бадрал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
 
10:30 – 10:45  ЗАВСАРЛАГА
 
10:45 – 11:45 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1
                                   
Төрийн ордны бага танхимууд
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, Үйлдвэржилт
 Холбогдох 4 төсөл  
 
 
12:00 – 13:00 НЭГДСЭН ХУРАЛДААН 1
                                    Төрийн ордны Их танхим
                                   
Барилгын материал; Байгаль орчинд нөлөөлөх байдал; Бизнес хөгжил; Аялал жуулчлал, спорт; Арьс шир боловсруулах үйлдвэрүүд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
                                                            
12:30 – 14:00 Их завсарлага                                  Төрийн ордон
                                   
14:00 – 15:00 БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Төрийн ордны бага танхимууд
 
Сэдэв: Ус болон байгаль орчин хамгаалах
Холбогдох 5 төсөл  
 
15:00 – 15:15  ЗАВСАРЛАГА
                                     
15:15 – 16:45 НЭГДСЭН ХУРАЛДААН 2
                                    Төрийн ордны Их танхим
                                   
Усны хангамж; Гол хамгаалах; Ан амьтад, экологи хамгаалах; Хог хаягдал, дахин боловсруулах асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
 
16:45 – 17:00 ЭХНИЙ ӨДРИЙН ХААЛТ
 


12-р сарын 13/Ням гараг
 
8:30 – 9:30                  БҮРТГЭЛ
 
9:30 – 9:35                  НЭЭЛТ
Төрийн ордны Их танхим
Хурлыг даргалагч: Ё. Гэрэлчулуун, НЗДТГ-ын дарга
 
9:45 – 10:45                БҮЛГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3
                                    Төрийн ордны бага танхимууд
 
Сэдэв: Тээвэр, Барилга байшингийн нөхцөлийг сайжруулах
Холбогдох 5 төсөл  
 
10:45 – 11:00 ЗАВСАРЛАГА
                                   
11:00 – 12:30 НЭГДСЭН ХУРАЛДААН 3
                                    Төрийн ордны Их танхим
 
Нийтийн тээвэр; Зам, замын хөдөлгөөн зохицуулалт; Дулаан, дулаалга; Архитектур; Орон сууцны асуудлаар мэргэжилтнүүд тодруулга өгөх
 
14:00 – 16:30  УРЛАГИЙН ТОГЛОЛТ (Судалгааны ажил зэрэгцэн явагдах)
                       
16:30 – 16:45  АЛБАН ЁСНЫ ХААЛТ 

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж