Д.Тэрбишдагва бүлгийн дарга болохоос татгалзжээ

2015 оны 12 сарын 9

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга болохоос татгалзжээ. Бүлгийн гишүүд нь түүнийг дээрх албанд томилохоор болж, санал нэгдсэн ч татгалзсан байна.

Одоо тус бүлгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулалчлалын сайд Н.Батцэрэг удирддаг. Сайдын албанд томилогдсон цагаас бүлгийн даргын ажлаа хүлээлцэх санал тавьж, энэ дагуу МАХН хүнээ томилохоор болж, саяхан дотооддоо ярилцсан ч саналыг нь Д.Тэрбишдагва гишүүн хүлээж аваагүй тул УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хоёрын алинд нь хариуцуулах вэ гэдэг асуудал ч яригдаад амжжээ. Эвслийн бүлэг нь МАХН, МҮАН-ын нэгдлээс бүрддэг. Тиймээс МҮАН талаас бүлгийг удирдаж болох ч УИХ-ын сонгууль дөхөж байгаа учраас МАХН өөрийн хүнээ томилох ёстой гэж үзэж буй юм байна. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш болгох гэнэ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна