Ангела Меркелийг “Оны хүнээр” зарлав

2015 оны 12 сарын 10

Ангела Меркель

Фото: Hannibal Hanschke / Reuters

 

Америкийн Time сэтгүүл ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг “Оны хүн”-ээр тодруулан сэтгүүлийнхээ хавтаснаа гаргалаа гэж энэ сэтгүүлийн сайт мэдээлжээ. Чансааны хоёрт “Исламын улс-ДАИШ” гэх хэт даврагч бүлэглэлийн (олон оронд хориглосон байгууллага) лидер Абу Бакр аль-Багдади, гуравт нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп оржээ.

 

Time сэтгүүлийн сануулснаар, Меркелийн хувьд 2015 он нь Германы канцлерийн суудалд сууж, Европын холбооны лидер болсны 10 дахь жил нь болж байна.

 

“Оны хүн” цолны богино жагсаалтад Оросын лидер Владимир Путин, Ираны ерөнхийлөгч Хасан Роухани, Кейтлин Женнер (өнгөрсөн үед Брюс Женнер байгаад хүйсээ солиулан эмэгтэй болсон, Ким Кардашьяны хойд эцэг), Uber компанийг үүсгэн байгуулагчдын нэг Трэвис Каланик, Black Lives Matter хөдөлгөөний идэвхтнүүд орж байлаа.

 

 

Өнгөрсөн онд Time сэтгүүл Эбола вирусын тархалттай тэмцсэн эмнэлгийн ажилтнуудын нийтлэг дүрийг, 2013 онд Ромын хамба Франциск, 2012 онд Барак Обамаг (хоёр дахь удаагаа) “Оны хүнээрээ” тус тус нэрлэж байлаа. Үүнээс өмнө, эмэгтэй хүн “Оны хүнээр” нэрлэгдсэн нь 1986 онд тохиосон бөгөөд тэр жилд Филиппины 11 дэх ерөнхийлөгч Каросон Акино энэ цолыг авч байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна