"Монгол туургатан" их наадам бямба гаригт эхэлнэ

2015 оны 12 сарын 10

Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал маргааш /12.11/ 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association) нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хонтоо зохион байгуулах гэж байна.

Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцоно.

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.

Хөтөлбөр:

12.11: Баг тамирчдыг хүлээн авна.

  • 20:00 цагаас Техникийн зөвөлгөөн

12.12:

  • 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
  • 09.00-10.00 Сугалаа
  • 13.00 Урьдчилсан тулаан 24 хос

12.13:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 15.00 Хагас шигшээ тулаан 12 хос

12.14:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 16.00 Шигшээ тулаан
  • * Хүрэл медалийн төлөө 6 хос
  • * Алтан медалийн төлөө 6 хос
  • 21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)

12.15: Зочдыг үдэн гаргах.

Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна.

Дашрамд дуулгахад, Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал 12.11-ний өдрийн 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна