Harper's Bazaar сэтгүүлд Миранда Керр нүцэглэв

2015 оны 12 сарын 10

Harper's Bazaar сэтгүүлийн Австралийн хувилбарт супермодель Миранда Керр нүцгэн зургаа авахуулан хавтсыг нь чимжээ. Загвар өмсөгчийн тухай материал нь “What lies beneath” гэж нэрлэгдсэн байна хэмээн The Daily Mail сонин бичжээ.

Зураг авалтад 32 настай Керр Францын Christian Louboutin брэндийн хос ягаан өндөр өсгийтэй шаахайг өмссөн байв. Шаахайн өсгийг Swarvoski, Sarah & Sebastian, Alinka чимэглэлээрээ гоёжээ. Австрали загвар өмсөгч Лос-Анжелесийн нэгэн буудлын пентхаусын тагтан дээр зургаа авахуулсан байлаа.

Harper's Bazaar сэтгүүлийн энэ дугаар ирэх нэгдүгээр сард худалдаанд гарна.

Керр өмнө нь нийтийн сүлжээнд нүцгэнээр зургаа авхуулж байсан юм. Энэ наймдугаар сард Instagram-даа хувцасгүй зургаа тавиулсны дараа 18 цагийн дотор 170 мянган лайктай болж байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна