300.000 кино театр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.10-нд нийтлэгдсэн

300.000 кино театр нээлтээ хийлээ

ДДэшТВ компани анх 2008 онд хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд 18 сувгийг дамжуулан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр Монголын болон гадаадын шилдэг 90 гаруй телевизийн суваг, Монголын 5 радио, спортын төрөлжсөн SPS зэрэг сувгуудыг улс даяар хүргэдэг үндэсний хэмжээний хамгийн том компани болоод байна.

Харин өнөөдөр “ДДэш кино театр” үйлчилгээгээ албан ёсоор танилцуулсан нь Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна. Энэхүү үйлчилгээ нь ДДэшТВ-ийн Монгол орны өнцөг булан дүр дэх 300,000 айл өрхийн 1.100.000 гаран хэрэглэгчид Монголын болон Холливуд, Солонгосын шинэ шилдэг кинонуудыг Албан ёсны эрхтэйгээр, Монгол дуу оруулалттайгаар, Дуу дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

“ДДэш кино театр”-ийн 4 суваг танд гэртээ яг л кино театрт байгаа мэт тухалж, Монгол, Солонгос, Холливудын шинэ, шилдэг кинонуудыг хөгжил дэвшилтэйгээ хөл нийлүүлэн цаг алдалгүй хүлээн авах боломжийг олгоно. Та Шинэ кино үзэхийг хүсвэл 801-р суваг, Адал явдалт кино бол 802-р суваг, Гэр бүлийн кино бол 803-р суваг, Хүүхдийн кино үзэхийг хүсвэл 804-р суваг дээр тус тус сувгаа тааруулаарай.

Үйлчилгээг авахын тулд ДДэшийн смарт картандаа урьдчилан мөнгө байршуулсан байхад л болно. Смарт картаа та Улаанбаатар хот дахь ДДэшТВ-ийн үйлчилгээний салбарууд эсвэл 12-р сарын 15-наас ХААН, Хас, Голомт, Төрийн банкнуудын салбарт хандаж цэнэглэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

-ДДэшТВ-ийн үйлчилгээний салбар

-Лавлах төв: 9898-0000,

-Веб: www.DDishTV.mn

-Facebook: DDishTV

-Twitter: DDishTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж