ХААН Банкны “Талархлын баяр 2015” аяны 5 дахь тохирлын эзэд тодорлоо

2015 оны 12 сарын 10

ХААН Банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалж өсгөн нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн хуримтлалыг дэмжсэн олон урамшуулалт аяныг явуулсаар ирсэн билээ.

Энэ удаад “Талархлын баяр 2015” аянаар дамжуулан 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Япон улсын Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тус тус тодруулж байна.

“Талархлын баяр 2015” аяны iPhone 6 гар утасны эздээр ХААН Банкны Дархан салбарын харилцагч Д.Пүрэвдорж, Хөвсгөл салбарын харилцагч Н.Уранбилэг, Эрдэнэт салбарын харилцагч Г.Бямбанэмэх, Баянгол салбарын харилцагч Л.Уранчимэг нар тодорлоо. Харин Япон улсын Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнээр Чингэлтэй салбарын харилцагч Д.Баярмөнх тодорч Төв ХААН Банкинд шагналаа гардан авлаа.

Токио руу хосоороо аялах эрхийн эзэн болсон харилцагч Д.Баярмөнх:

Өмнө нь ажлаа солих шаардлага гараад хэсэг хугацаанд цалингүй үе тохиолдож байлаа. Ямар нэг байдлаар цалингүй байх үед үүсгэсэн хадгаламж эргээд бидэнд тус болдог. Тиймээс тогтмол орлоготой цалинтай үедээ хадгаламж үүсгэх ёстой юм билээ.

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Д.Пүрэвдоржийн охин П.Баярмаа:

Манай аав гар утасны тохирлын эзэн болсон. Миний хувьд гэр бүлийнхээ мөрөөдөлд зориулаад хадгаламж нээлгэсэн. Үр хүүхдээ өсгөж, биеэ даах боломжтой болсон үед 20, 30 жилийн дараа гадаад орноор аялах мөрөөдөлтэй. Ер нь хуримтлал ирээдүйдээ итгэлтэй байх боломж олгодог гэж боддог.

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Н.Уранбилэгийн дүү Янжинлхам:

Үр өгөөжтэй аянг эхлүүлсэн ХААН Банкны хамт олонд баярлалаа. Өөрийнхөө мөнгийг өсгөөд, хуримтлалын ашиг тусыг авч байгаа болохоор надад их таалагдлаа. Мэдээж гар утас, Токиод хосоороо аялах эрхийн эзэн болвол давхар баяр болдог юм байна.

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Г.Бямбанэмэх:

Би хувиараа бизнес эрхэлдэг. ХААН Банкны “хуримтлалын үйлчилгээ”-нд холбуулсан болохоор сар бүр орлогоосоо хадгаламжийн дансандаа автоматаар мөнгөө шилжүүлдэг. Тогтсон нэг дүнгээр сар бүр мөнгө хуримтлуулж байгаа учраас ямар хугацаанд хэдий хэмжээний мөнгөтэй болохоо мэддэг. Мөнгөө гэртээ хадгалахад миний мөнгө өсөхгүй шүү дээ. Харин мөнгөө банкинд хадгалуулж байгаа болохоор миний хадгалуулсан мөнгөнд хүү бодогдоод өсч байгаад урамтай байдаг.

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Л.Уранчимэг:

Анх ажил хийж эхлэхэд л том эгч маань “цалингаасаа сар бүр хуримтлуулж байгаарай” гэж захидаг байлаа. Эгчийнхээ захиасын дагуу залуу наснаасаа хуримтлуулж эхэлсэн. Одоо ч хүүхдүүдээ энэ сурсан зангаараа цалингаасаа заавал хуримтлал үүсгэж байгаарай гэж захидаг.

Та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч “Талархлын баяр 2015” аянд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгнөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй. “Талархлын баяр-2015” аяны дараагийн тохирлын эзэд 12-р сарын 20-ны 19:00 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна