Гурав дахь амиа золиослогчийг таньжээ

2015 оны 12 сарын 10

Парис хотын Батаклан клубт рок хамтлагийн тоглолтын үеэр амиа золиосолсон гурав дахь хүнийг хэн болохыг тодруулжээ. Францын Страсбург хотоос гаралтай 23 настай Фоуед Мохаммед-Аггадыг ДНК-ийн шинжилгээгээр таньсан байна. Тэрбээр 2007 онд эхнэрээсээ салсан бөгөөд амиа золиослохоосоо өмнө ээжтэйгээ амьдарч байжээ.

 

Батаклан клубт гурван эрэгтэй гал нээж, тэсрэх бөмбөг дэлбэлж амиа золиосолсноор 80 хүн амь үрэгдсэн юм. Батаклан клубт халдлага үйлдсэн нөгөө хоёр хэрэгтэн нь 29 настай Омар Исмайл Мостефай, 28 настай Сами Амимоур нар болохыг өмнө нь тодруулсан аж. Франц, Бельгийн иргэншилтэй гэмт тэд Сирид очоод ирснийхээ дараа Парист халдлага үйлджээ.

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард ресторан, баар, хөлбөмбөгийн цэнгэлдэх, клубт нэгэн зэрэг халдлага гарч 130 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм.

 

Үүний зэрэгцээ “Stade de France” хөлбөмбөгийн цэнгэлдэхийн гадна амиа золиосолсон хоёр хүн нь Грекээр дамжин ирсэн Сирийн дүрвэгчид байсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна