Ким Чен Уны охидын хамтлаг Хятадад тоглоно

2015 оны 12 сарын 10

Хойд Солонгосын “Moranbong” охидын хамтлаг Хятадад тоглолт хийхээр Бээжинг зорьжээ. Хятад болон Хойд Солонгосын харилцааг сайжруулах зорилготой урлаг соёлын арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд /XII.12-14/ Бээжинд болох аж. Уг тоглолтод Хойд Солонгосын улсын гавьяат найрал дууны чуулга оролцох гэнэ.

Цэргийн дүрэмт хувцсаар жигдэрсэн хамтлагийн  охид, Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтнууд болон Хятадын элчин сайдын хамт Пхеньянаас галт тэргээр Бээжинг зорьжээ.  Энэ нь “Moranbong” охидын хамтлагийн гадаадад хийж буй анхны тоглолт аж.

“Moranbong” охидын хамтлагийг 2012 онд Ким Чен Уны тушаалаар байгуулсан аж. Хойд Солонгосын "Spice Girls” гэж нэрлэгддэг тус хамтлаг таван гишүүнтэй юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна