“Дэлхийн экспо 2017”-д оролцох гэрээнд гарын үсэг зурав

2015 оны 12 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоолоор Казакстан улсын нийслэл Астана хотноо 2017 онд зохион байгуулагдах “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох монголын талын ерөнхий комиссараар Эрчим хүчний сайд Д.Зоригтыг томилсон билээ.

Эрчим хүчний сайд Д.Зоригт Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг 2015 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзаж “Ирээдүйн эрчим хүч” сэдэвт “Дэлхийн экспо-2017” оролцох гэрээнд  гарын үсэг зурлаа.  Энэ гэрээгээр Касзакстаны талаас Монгол Улсад “Дэлхийн экспо-2017”–ны үеэр 350 ам дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайг үнэгүй олгох бөгөөд бусад дэмжлэг тусламж үзүүлэхэд бэлэн байгааг нотолжээ.

“Дэлхийн экспо-2017”-д монголын талын оролцох ажлыг зохион байгуулахад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим голлох үүрэгтэй оролцох юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна