Кара гурав дахь ертөнцийн охидыг дэмжлээ

2015 оны 12 сарын 10

Фото: caradelevingne / instagram

Британийн топ-модель Кара Делевинь (Cara Delevingne) свитшотуудын (Свитшот (sweatshirt) – зузаан ноосон цамцны адил эсгүүртэй цамц) цуглуулгыг танилцууллаа. Цуглуулгыг буяны үйлст зориулан гаргасан тухай Highsnobiety мэдээлэв. Цуглуулгын шугамд саарал, ягаан, хар, цэнхэр өнгийн свитшотууд орсон бөгөөд бүгд The Future Is Female («Ирээдүйг эмэгтэйчүүд бүтээнэ») гэсэн уриатай.

Хувцасны худалдаанаас орж ирэх мөнгийг хөгжиж буй орнуудын охидыг дэмжих Girl Up кампанийн ажиллагаанд зориулах гэнэ. Свитшотын үнэ нь 40 доллар.

Фото: Represent

Делевинь загвар өмсөгчийн карьерыг маш амжилттай хийсэн ба одоо Models.com. сайтын мэргэжлийн чансааны тавд бичигддэг. Тэрээр Oscar de la Renta, Burberry, Dolce & Gabbana, Fendi, Stella McCartney, Chanel орднуудын үзүүлбэрт оролцдог.

Энэ жилийн долдугаар сард Делевинь, Storm Model Management гэх загварын агентлагаас явж жүжигчний карьер хийнэ гэсэн юм. Делевинь хэд хэдэн кинонд тогложээ. Тухайлбал, түүний тоглосон «Сахиусан тэнгэрийн нүүр» (2015) ба «Анна Каренина» (2012) кинонууд энэ жил дэлгэцнээ гарсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна