YouTube-ийн топ видеонуудтай танилц

2015 оны 12 сарын 10

-YouTube энэ жилийн топ видеонуудаа танилцуулж байна-

Кадр: Jimmy Kimmel Live / Youtube

YouTube 2015 оны хамгийн алдартай роликуудаа нэрлэв. Хамгийн өндөр хандалт авсан видеог 116 сая хүн үзжээ. Тэрхүү видеонд одуудын тухай үзүүлээгүй, зураг авалт нь ч үнэгүй, зөвхөн бүжиглэж буй хүүхдүүдийн зураглал юм. Топуудад реклам, бүр цаашлаад машиндаа дуулж яваа Жастин Бибер хүртэл орсон байх юм.

YouTube-ийн төлөөлөгчид чансааг гаргахдаа роликийн үзэлтийн тооноос гадна лайкууд ба сэтгэгдлүүдийн тоог тооцсон байна. Мөн “Хуваалцах” гэсэн товчлуурын даралтыг ч оруулжээ.

Энэ онд видеохостинг өөрийн топ-10 клипэд бусад видеонуудаас үзэлтээр хамаагүй давуу бичлэгүүдийг оруулахгүйгээр шийдсэн байна. Сервисийн захиргаа өнгөрч буй оны хөгжмийн шилдэг видеонуудын жагсаалтыг тусд нь гаргасан байна. Тэднийг репчин Wiz Khalifa “See you again” зохиомжоороо үг дуугүй тэргүүлж байна. Уг дуу нь «Галзуу хурд 7» киноны албан ёсны саундтрек (англ. soundtrack, дуун зам гэж орчуулагдана) болсон бөгөөд авто ослоор амь үрэгдсэн Пол Уокерт зоруулсан юм. Уг дуу нь нэг тэрбум 228 сая удаа үзжээ. Хоёрдугаар байранд нь “Maroon 5” хамтлагийн  “Sugar” зохиомжийн видео орсон бөгөөд 912 сая хүн үзжээ. Эхний  гурван топын гуравдугаарт Major Lazer гэх хөгжмийн төслийн Lean On трек орсон байна. Уг видеог 879 сая удаа сонирхжээ.

Ердийн видеонуудын дундаас нэгдүгээрт, Silentoгийн хип-хоп-дуучны дуулсан Watch Me хитийн аянд бүжиглэсэн бяцхан охин Хэвен Кинг ба түүний найз нарын бүжиг орлоо. Клипийн зургийг охины ээж мэргэжлийн бүжигчин Тианне Кинг авсан ба түүнийг 116 сая хүн сонирхжээ. Бичлэгийн хэсгээс Silento клипт оруулсан байлаа.

 

Хоёрдугаарт нь, Холливудын жүжигчин Лиам Нисоны тоглосон Clash of Clans таблет, смартфонуудын рекламын бичлэг оржээ. Жүжигчин “Барьцааны эмэгтэй” киноныхоо баатар шиг өөрийн цайзыг эвдэлсэн нөхөртэй “нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана” гэх маягийн үгсийг хэлжээ. Роликийг 83 сая хүн үзжээ. Америкийн Үндэсний хөлбөмбөгийн Супербоулын шигшээ тоглолтын үеэр түүнийг гаргасан нь чансааг нь мэдээж дээшлүүлсэн юм.

 

Лидер гуравт, алдартай интернэт инээдмийн жүжигчин Роман Антвудын шоглоом багтлаа. Тэрээр хүүхдүүдээ баярлуулахаа  юу ч мэдээгүй байсан эхнэрийгээ ирэхийн өмнө  гэрээ пластик бөмбөгөөр дүүргэсэн байв. Видеог нийт 56 сая үзсэний ихэнх нь Антвудыг дэлхийн шилдэг эцэг гэж нэрлэсэн байв.

 

Дөрөвдүгээр байранд нь Ad Council гэх олон нийтийн байгууллагын Гэгээн Валентины өдрөөр гаргасан Love Has No Labels нэртэй нийгмийн сурталчилгаа шалгарчээ. Түүнд нь ижил хүйстнүүд том рентген туяаны дэлгэц дээр  үнсэлцэн сексийн цөөнхөд тэнцвэртэй хандахыг уриалсан юм.

 

Жагсаалтын тавд Жимми Феллоны The Tonight Show-ны хэсгээс оруулжээ. Бичлэгт тэрээр инээдмийн жүжигчид Уилл Феррел, Кевин Харт нартай фонограмм дор дуулах авъяасаа харуулжээ. Тэдний чадварыг 54 сая үзэгч үнэлжээ.

 

Зургадугаар байранд 43 сая хандалт авсан Жеймс Кортены хөтөлсөн бас нэг телевизийн шоу оров. Шоуг хөтлөгч Жастин Биберийн хамт машинаар явахдаа дуучны хит дууг түүнтэй хамт дуулжээ. Кордены найз бүсгүйг Стиви Уандер өөрөө төрсөн өдрийн баяр хүргэснээр энэ  хөтлөгч алдаршиж эхэлжээ.

 

The Slow Mo Guys гэх видео блогчид дотор нь хүнтэй асар том бөмбөлөгийг усаар дүүргэхээр оролдож байгаа бичлэг долоод оржээ. Бөмбөлөг дэлбэрсэн үйлдлийг slo-mo маягаар зурагласныг 40 сая хүн үзсэн байна.

 

Britain's Got Talent гэдэг авьяастан тодруулах шоу дээр 26 настай Келлум Скотын дуулсан бичлэг  наймд орлоо. Түүний авьяасыг  шүүгчид үзэгчдээс гадна 38 сая хүн үзжээ.

 

Есдүгээрт, “вирусийн халдвартай” гэж хэлэгдэхээр ролик 37 сая хүний  анхаарлыг татсанаар оров. Америкийн цагдаа машинаараа явж байхдаа Тейлор Свифтийн дууг  маш чадварлаг дуулж явжээ. Түүний ажилладаг Довер хотын цагдаагийн газар иймэрхүү бичлэгийг YouTube дээр байнга гаргадаг. Тэдний нэгэнд нөгөө дуучин цагдаа Лил Жоны хип-хоп трекийг өөрийн хамтран зүтгэгчтэй цуг дуулдаг юм.

 

Топ-10 хамгийн алдартай видеонуудыг ерөнхийлөгч Барак Обама дуусгалаа. Обама өөрийн тухай твитийг Жимми Киммелийн шоунд уншдаг. Энэ нь 34 сая хүн үзсэн бөгөөд уг шторконд нэгэн хэрэглэгч “сайн ерөнхийлөгч байх ямар нэгэн зөвлөмжийг Обамад илгээдэг юм бил үү” гэж хэлээд «ха-ха» мөн «lol» гэж нэмэрлэжээ. Үүний хариуд нь ерөнхийлөгч «ха-ха» байгаа нөхцөлд «lol» нь илүү гэж их логиктой тайлбар өгч байх юм.

 

Видеохостингийн удирдлага мөн л топ-10 тоглоомын видео жагсаалтыг гаргажээ. Clash of Clans гэх  дээрх жагсаалтын хоёрт орсон роликийн реклам энэ жагсаалтыг толгойлж, дараа нь GTA V –г бодит амьдралд элэглэсэн CorridorDigital блогчдын бичлэг 23 сая хүний анхаарлыг татан бичигдлээ.

 

Нийт 22 сая оролттой Star Wars Battlefront тоглоомын трейлер топ тоглоомуудын гурав оржээ.

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна