Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна

2015 оны 12 сарын 10

Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм. Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны бусад хүн оролцож байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна