СӨХ-ийн үйл ажиллагааг “шилэн” болгоно

2015 оны 12 сарын 10

Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт сууц өмчлөгчдийн холбоотой /СӨХ/ гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирдэг. Улмаар ШӨХТГ-аас Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг нь ил тод иргэддээ хүрч ажилладаг байхыг зөвлөж,  ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцооны мэдээллээ иргэддээ ойлгомжтой хүргэх үүднээс “МАНАЙ СӨХ” фейсбүүк хуудсыг нээхийг санал болгожээ. Эхний ээлжид Баянгол дүүрэг дэх “Сенатор”, “Мажестик” СӨХ-дад тусгай цахим хуудсыг нээж туршжээ. Цахим хуудастай болсон оршин суугчид СӨХ-ныхоо үйл ажиллагааг, санхүүгийн тооцооллыг хянаж, санал, шүүмжээ илэрхийлдэг болсон байна. Товчхондоо оршин суугчид нэгдсэн цахим хуудастай болох нь СӨХ-ны үйл ажиллагаа сайжрахад үр дүнгээ өгчээ. Иймээс бусад хотын СӨХ-оод дээрх СӨХ-дын туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг авахыг ШӨХТГ-аас уриалж байна. Хэрэв СӨХ бүрд “МАНАЙ СӨХ” фейсбүүк хуудастай болж,  үйл ажиллагаанд нь эерэг өөрчлөлт гарвал чадвал ШӨХТГ цаашид нийслэлийн бүх дүүргийн СӨХ-дыг цахим хуудастай болохыг шаардах гэнэ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна