Дональд Трамп руу бүргэд “халджээ”

2015 оны 12 сарын 10

Сэм авга нэртэй бүргэд. Time

Гэрийн тэжээмэл бүргэд АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа  тэрбумтан Дональд Трамп руу дайрчээ. Time сэтгүүл Трампыг “Оны хүн” гэсэн чансааныхаа гуравт  бичсэн байснаас сэтгүүлийн газар бүргэдтэй хамт улстөрчийн зургийг авахаар болжээ. Энэ үеэр шувуу түүнийг хэд хэдэн удаа тоншоод авсан гэнэ. Энэ тухай BuzzFeed сайтад өгүүлжээ.

Уг зураг авалтын ажиллагааны видео бичлэг тавигдсан байв. Бичлэгт харагдсанаар шувуу хоёр ч удаа түүн рүү дайрах гэв. Бизнесмен ямар нэгэн гэмтэл бэртэл авсангүй өнгөрлөө гэж сайт мэдээлэв.

Гэрэл зурагчин  Мартин Шеллерийн  (Martin Schoeller) сэтгэснээр 27 настай “Сэм авга” улстөрчийн  гар дээр сууж байх ёстой байв. Гэтэл шувуу Трампын үсийг “сонирхсон” бололтой.

Дараа нь шувууг улстөрчийн ажлын ширээн дээр суулгаж байгаа зураг авах үеэр тэр Трампын  гарыг тонших гэж оролдсон байна.

“Энэ шувуу  үзэсгэлэнтэй ч гэсэн маш аюултай амьтан юм” хэмээн хожим  тэр сүлжээний хуудсандаа бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна