Н.Батцэрэг сайд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 21-р хуралдаанд үг хэллээ

2015 оны 12 сарын 10

Парис хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр Талуудын Бага Хурлын өндөр дээд хэмжээний хуралдаанд БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлд хөгжингүй орнуудын технологийг хөгжиж байгаа орнуудад дамжуулах болон нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн нь чухал асуудлыг хөндөж хуралдаанд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татаж чадлаа.

Хуралдаанд 195 орны төрийн тэргүүнүүд болон Байгаль орчны сайд нар үгээ хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийтдээ 50 мянга орчим төлөөлөгч, ажиглагч талуудын 25 мянган төлөөлөгчид оролцож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна