Хаж мөргөлийн үеэр 2441 хүн амь үрэгдсэн гэв

2015 оны 12 сарын 10

 

Саудын Арабт өнгөрсөн есдүгээр сард болсон исламын шашны хаж мөргөлийн үеэр шахцалдааны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоог “Associated Press” агентлаг 2441 гэж тоолжээ. Гэтэл Саудын Арабын албаныхан амь үрэгдсэн хүмүүсийн тоог дарж, 769 хэмээн мэдээлсэн аж. Жил бүр болдог уламжлалт мөргөлийн үеэр олон хүн цугласан газар шахцалдаан болсноос хүний амь эрсдэх тохиолдол нэг биш удаа гарч байжээ. Хаж мөргөлд оролцохоор Саудын Арабт энэ жил хоёр сая хүн ирсэн боловч олон орны иргэд одоо болтол сураггүй болсонд тооцогдсон байгаа аж.

 

“Associated Press” агентлагийн тооцоогоор Саудын Арабт Ираны 464, Малийн 305, Нигерийн 274, Египетийн 190 иргэн амь үрэгдсэн гэнэ. Түүнчлэн Бангладешийн 137, Индонезийн 129, Энэтхэгийн 120, Камеруны 103, Пакистаны 102, Нигер улсын 92, Сенегалын 61, Этиопын 53, Кот де-Ивуарын 52, Бениний 50, Алжирын 46, Чадын 43, Мароккогийн 42, Суданы 30, Танзанийн 25, Буркино Фасогийн 22, Кенийн 12, Сомалийн 10, Гана, Тунис, Туркийн тус бүр долоо, Ливи, Мьянмарын тус бүр зургаа, Хятадын дөрөв, Афганистан, Гамби, Йордан, Жибутийн тус бүр хоёр, Леван, Малайз, Филиппин, Шри-Ланкийн тус бүр нэг иргэн амь үрэгджээ.

 

Саудын Арабт хаж мөргөл эхлэхээс долоо хоногийн Мекка хотноо сүмийн өргөлтгөлийг барьж байсан кран унаснаас 200 гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт осол гарсан юм. Өмнө нь 1990 онд хаж мөргөлийн үеэр 1426 хүн амь үрэгдэж байсан аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна