Монголбанкинд 14 тонн алт тушаажээ

2015 оны 12 сарын 10

Монголбанк энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22 хувиар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс 11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна. Ирэх жил Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.

Г.ТУУЛ
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна