Чөтгөрийг зайлуулах ёслолоор биенээ хөнөөжээ

2015 оны 12 сарын 10

Германы Франкфурт хотноо Өмнөд Солонгосын таван иргэн католик шашны чөтгөр шулмыг зайлуулах ёслол үйлдэхдээ нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Германы прокурорууд зочид буудлын өрөөнөөс 41 настай хохирогч эмэгтэйн цогцсыг олж, төрөл төрөгсдийг нь сэжигтнээр баривчилсан байна.

Сэжигтнүүд нь хохирогчийн 21 настай хүү, 19 настай охин, 15 настай хоёр эрэгтэй хүүхэд аж. Германы прокуроруудын мэдээлснээр, хохирогчийн аманд хувцас, алчуур чихсэн байсан бөгөөд чээж, гэдэс дээр нь хүчтэй дарсан ул мөр илэрсэн гэнэ. Сэжигтнүүдийн мэдүүлгээр тэд хохирогчийн биеэс чөтгөр, шулмыг зайлуулах ёслол үйлдэж байсан аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна