Нэмэлт цагт ЛА Лейкэрс хожигдлоо

2015 оны 12 сарын 10

NBA-гийн талбайд нийт 10 тоглолт боллоо. Энэ жилийн драфтын эхний хоёр сонголтыг авсан хоёр баг өнөөдөр тоглолоо. Драфтын эхэнд Карл Энтони Таунсыг авсан Минносато Тембэруолвз талбай дээрээ дараагийн сонголтоор ДиАнжело Рассиалыг авсан Лос Анжелес Лейкэрс багтай тоглож нэмэлт цагт 122-123 харьцаагаар Лейкэрс ялагдал хүлээсэн байна.

Тоглолтын эхний хагаст 57-59 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол тоглолтын үндсэн цаг дуусахад найман секунт дутуу байхад хоёр оноогоор Лейкэрс хожигдож байжээ. Гэвч энэ жилийн рүүки тоглогч Рассиал дундын зайнаас амжилттай довтолж 114-114 харьцаагаар тэнцүүлжээ. Харин нэмэлт цагийн төгсгөлд Рендль торгуулийн нэг шидэлтээ алдаж 122-123 харьцаагаар Тембэруолвзчууд хожжээ.

Тус тоглолтод Кэвин Мартин 36 оноог авсан бол үүнээс 18 оноог нь холын зайнаас авчээ. Харин энэ жилийн рүүкинүүдийн хувьд Таунс 26 оноо, 14 самбараас бөмбөг авч дабль дабль амжилт үзүүлсэн бол эсрэг багийн рүүки Рассиал 23 оноог авч багаа тэргүүлжээ.

Бусад тоглолтууд

Чикаго Буллз 100-105 Бостон Селтикс
Миами Хит 81-99 Шарлот Хорнетс
Хьюстон Рокетс 109-103 Вашингтон Уйзардс
Мемфис Гриззлис 93-92 Детройт Пистонс
Сан Антони Спөрс 94-97 Торонто Репторс
Лос Анжелес Клипперс 109-95 Милоуки Багс
Лос Анжелес Лейкэрс 122-123 Минносато Тембэруолвз нэмэлт цагт
Орлондо Межикс 104-107 Финикс Санс
Нью-Иорк Никс 85-106 Юта Жазз
Атланта Хаукс 98-95 Даллас Мавирекс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна