Жиру хет-трик хийж, “Арсенал” хасагдах шатанд шалгарлаа

2015 оны 12 сарын 10

Aваргуудын лигийн F хэсгийн тоглолт тун сонирхолтой өрнөсөн. Зургадугаар тойрогт “Арсенал” зайлшгүй, тэр дундаа хоёроос доошгүй гоолын зөрүүгээр “Олимпиакос”-ыг хожих даалгавартай байсан. Тэр утгаараа энэ хэсгийн тоглолтууд тун сонирхолтой өрнөх ёстой байсан.

Хэсгийг тэргүүлж байсан “Байерн Мюнхэн” клуб Хорватын “Динома Загреб” клубын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн хоёрыг гоолыг 61, 64 дэх минутад Левандовски оруулж, хэсгийн шатыг долоон гоолтой өндөрлүүлж байгаа юм.

Тэгвэл Грекийн “Олимпиакос”-ын талбайд заавал хожих даалгавартай “Арсенал” зочлоод, өрсөлдөгчөө 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр Грекийн багтай адилхан 9 оноотой болсон ч гоолын зөрүүгээр хасагдах шатанд шалгарч чадсан юм. Тоглолтын 29, 49, 67 дахь минутад Жиру гурван гоол оруулж, хет-трик хийснээр багаа хасагдах шат руу хөтөлж орууллаа. Мөн тэрбээр хэсгийн шатыг таван гоолтой өндөрлүүлж байгаа юм.

Эх сурвалж: /www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна