Facebook: Оны сэдвүүд, хүмүүсийг нэрлэв

2015 оны 12 сарын 11

Facebook нийгмийн сүлжээ өнгөрч буй оны хамгийн ихээр яригдсан сэдвүүд, хамгийн алдартай тоглоомын төслүүд зэргийн жагсаалтыг гарган нэрлэжээ.

"Жил төгсгөл рүүгээ ойртож байна. Тэгээд ч бид анхаарлаа юунд хандуулж ирснээ ихээхэн дурсах болов. Биднийг догдлуулсан үйл явдлуудыг дурсаж байна. Жилийн эцэс нь Facebook сүлжээ нь дэлхийг догдлуулдаг сэдвүүдийг авч хэлэлцдэг болсныг харууллаа” хэмээн сүлжээний мэдэгдэлд өгүүлжээ.

Сүлжээний хэрэглэгч бүхнээс илүүтэйгээр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьж байгаа ба дараа нь Парис дахь террорист, Сирийн иргэний дайн, Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачдын хямрал, Балбын газар хөдлөлт, Грекийн өр ихээхэн яригдав.

"Энэ оны хамгийн ихээр яригдсан сэдвүүд нь дэлхий даяар хүмүүстэй тулгарсан ноцтой сорилтууд болон дэлхийн хамтын нийгэмлэг өмнөхөөс илүүтэйгээр нэгдэн эвсэлдэж байгаа зэрэг болж байна” гэж Facebook Inc компанийн үйлдлийн захирал Шерил Сэндберг ярьж байна.

Facebook дэх хамгийн алдартай улстөрч нь Барак Обама, Дональд Трамп нар байна. Алдартай жүжигчдийг Эд Ширан тэргүүлж, эхний гуравт нь Тейлор Свифт, Канье Уэст нар оржээ. Хамгийн их яригдсан тамирчин нь боксчин Флойд Мейвезер ба түүний өрсөлдөгч Мэнни Пакьяо нар байсан байна.

Хамгийн алдартай кино нь “Оддын дайн: Хүчний сэрэлт”, “Хаан ширээний тоглоом” гэх олон ангит болжээ. Тоглоомын лидерүүдээр “FIFA 15”, дараалаад “Fallout Shelter”, “Fallout 4” боллоо.

Facebook-ийн хувилбараар 2015 оны хамгийн их яригдсан  10 сэдэв:

 
1. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль.

2. Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Парист явагдсан цуврал террорист.

3. Сирийн иргэний дайн ба дүрвэгсдийн хямрал.

4. Балба дахь газар хөдлөлт.

5. Грекийн өрийн хямрал.

6. Гэрлэлтийн тэгш эрх.

7. "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хийж байгаа тэмцэл.

8. Charlie Hebdo редакцад хэт даврагчдын халдсан террорист.

9. Балтиморын эсэргүүцлийн ажиллагаа.

10. Чарльстоны эмгэнэлт хэрэг явдал ба Холбоодын эвслийн далбааны талаарх маргаан.

Шилдэг веб-төслүүд:

1. Best Fiends от Seriously.

2. Knights & Brides от Vizor Interactive.

3. Family Guy: The Quest for Stuff от TinyCo.

4. Hot Shot Casino Slots от Scientific Games Interactive.

5. Monster Busters: Hexa Blast от PlayDog Soft.

Facebook-ийн нэрлэсэн 2015 оны шуурхай холбооны шилдэг тоглоомууд:

1. Cooking Dash 2016 от Glu.

2. Invasion от Tap4Fun.

3. Paradise Bay от King.

4. Empires & Allies от Zynga.

5. Angry Birds 2 от Rovio.

Facebook-тай шилдгээр интеграцлагдсаны төлөөх шагналтнууд:

1. Alphabear от Spry Fox.

2. Empire: Four Kingdoms от Goodgame.

3. League of Legends от Riot Games.

4. PlayStation 4 от Sony.

5. Pirate Kings от JellyButton.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна