Бэлгэдлийн шигшээ баг тодорлоо

2015 оны 12 сарын 11

Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 оны шилдгийн шилдгүүдээ тодруулах "Алтан бөмбөг" шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш/12.12/ болох гэж байна. Энэхүү шилдгүүдийг тодруулах саналын хуудсыг өчигдрийн 17:00 цагт бүрэн хаасан юм.

Саналын хуудсыг тоолох коммист МХБХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны техникийн захирал Ш.Жаргалсайхан, МХБХ-ны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал болон МХБХ-ны техникийн хэлтсийн ажилтан О.Аззаяа, маркетингийн хэлтсийн менежер Б.Учралсайхан нар ажиллалаа.

2015 оны "Алтан бөмбөг" шагналын "Бэлгэдлийн шигшээ баг"-т нийт 30 тамирчин нэр дэвшсэн юм. Эдгээр тамирчдаас "Хүрхрээ" үндэсний дээд лигийн дасгалжуулагч, багийн ахлагч, "Хүрхрээ" үндэсний 1-р лигийн багийн дасгалжуулагч, ахлагч болон Монголын спортын сэтгүүлчдийн 14 гишүүдийн саналаар 11 тамирчин "Бэлгэдлийг шигшээ баг"-т багтлаа. Маргааш бусаю "Алтан бөмбөг"-ийн эзэд тодорно.

 
 
 
 
 
 
 

Ингээд та бүхэндээ номинаци тус бүрт өрсөлдөж хамгийн өндөр санал авж эцсийн шатанд тунан үлдсэн гурван шилдэг болоод бэлгэдлийн 11 тамирчинг танилцуулж байна.

 1.Шилдэг дасгалжуулагч

Энэхүү номинацид нийт таван дасгалжуулагч өрсөлдөж байснаас хамгийн өндөр санал аван эцсийн шатанд тунан үлдсэн дасгалжуулагч нарыг танилцуулж байна.

 
2. Шилдэг шүүгч
 
МХБХ-оос зохион байгуулж буй уралдаан тэмцээн бүрт ажилладаг, талбай дээрх өрсөлдөөнтэй тоглолт бүрийг үнэн зөвөөр дэнсэлдэг эрхэм шүүгч нарт нийт 5 хүн өрсөлдөж байснаас эцсийн шатанд дараах гурван шүүгч хамгийн их санал аван тунан үлджээ.
 
 
3. Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчдын номинацид нийт таван тамирчин байснаас мөн дараах гурван эмэгтэй тамирчид саналд оролцсон гишүүдээс хамгийн их саналыг аваад байна.
 
 
4. 2015 оны "Алтан бөмбөг" шагналын шилдэг эрэгтэй номинацид нэр дэвшиж буй нийт 10 тоглогчдоос эцсийн шатанд хамгийн өндөр саналыг цуглуулж чадсан дараах гурван тамирчинг та бүхэнд танилцуулж байна.
 
 
5. 2015 оны "Алтан бөмбөг" шагналын "Бэлгэдлийн шигшээ баг"-т нийт 30 тамирчин нэр дэвшсэн.
Эдгээр тамирчдаас Хүрхрээ үндэсний дээд лигийн дасгалжуулагч, багийн ахлагч, Хүрхрээ үндэсний 1-р лигийн багийн дасгалжуулагч, ахлагч болон Монголын спортын сэтгүүлчдийн 14 гишүүдийн саналыг дараах 11 тамирчин хамгийн ихээр хүртэж, 2015 оны "Бэлгэдлийн шигшээ баг"-аар тодорлоо.
 
 
Өчигдөр "Бэлгэдлийн шигшээ баг" тодорсон бол маргааш "Алтан бөмбөг"-ийн эзэд тодорно.
 
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна