“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

“Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан 2015 оны үнэлгээний тайлан, зөвлөмж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлсэн үнэлгээ, Нийслэлийн иргэний төсөв зэргийг танилцуулна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж