Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтооно

2015 оны 12 сарын 11

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов.

Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн зураг, холбогдох бусад мэдээллийг нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн, мэдээллийн санд зохих шинэчлэл, өөрчлөлтийг оруулж, инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасын мэдээллийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөхийг Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа.

Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурваст газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гаргаж, эзэмшил, ашиглалтын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас газрыг тухайн шугам сүлжээний хангагч байгууллагуудад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Өмчийн харилцааны газарт, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна