“Ньюс агентлаг” шилдгээр шалгарлаа

2015 оны 12 сарын 11

Монголын Маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг тухайн жилийн шилдгүүдийг шалгаруулдаг "GrandExpo-2015" ёслол өчигдөр боллоо. Бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдээс шилдгийг нь олон нийтийн саналаар шалгаруулахад мэдээллийн салбарын шилдэг сайтаар NEWS агентлаг шалгарлаа. NEWS агентлаг нь Монголын мэдээллийн хамгийн том сайт болох www.news.mn-ийг эрхлэн гаргадаг билээ.

Шилдэг байгууллагуудыг шалгаруулахдаа шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн зэргийг онцлон үнэлжээ. 2015 оны “Гранд цом”-ыг “Монполимет” групп, “Кастл цогцолбор” компани гардан авлаа.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна