“Yahoo”-гийн захирал ихэр охиноо өлгийджээ

2015 оны 12 сарын 11

“Yahoo” компанийн гүйцэтгэх захирал Марисса Майер эсэн мэнд амаржиж, ихэр охин төрүүлжээ. Тэрбээр пүрэв гаригийн өглөө амаржсан байна.

Өмнө нь Марисса Майер 2012 онд анхны хүүгээ төрүүлээд хоёр долоо хоногийн дараа ажилдаа эргэн орж байсан билээ. Энэ удаад түүнийг ихэр охидтойгоо илүү удаан хамт байх болов уу хэмээн шар хэвлэлүүд бичжээ. Уг нь “Yahoo” компани амаржсан эхэд 16 долоо хоногийн амралт өгдөг аж. Өдгөө 40 настай Марисса Майер “Yahoo” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад гурван жил болж байна.

Марисса Майер болон түүний нөхөр Захари Бога нар гурван настай хүүтэй юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна