ШУТИС-д 24 төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2015 оны 12 сарын 11

БСШУЯ-наас 2012 оноос дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн зорилго нь их, дээд сургуулийн хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд чиглэсэн ажээ.  Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд анх удаа байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны тэтгэлэгт төслүүдийг шалгаруулсан юм. Шалгаруулалтын үр дүнд ШУТИС дээр 24 төсөл хэрэгжихээр болжээ. “Массачуссэтсийн технологийн институт ба Монголын судалгаа, инновацийн төсөл”-ийн удирдагчаар Б.Очирбат, “Дээд боловсролын бүх шатны оюутны төгсөлтийн ажлын нээлттэй сан” удирдагч А.Эрдэнэбаатар,  “Виртуал платформ хөгжүүлэлтээр олон талт санхүүгийн эх үүсвэр бий болгох нь” удирдагч Ч.Баасандаш зэрэг 24 төслийг 2015-2017 онд тус сургууль дээр хэрэгжүүлэх юм.

Б.ЗУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна