Беньямин Нетаньяхугийн нохой хоёр хүнийг уржээ

2015 оны 12 сарын 11

 

Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн нохой шашны ёслолын үеэр хоёр хүнийг уржээ. Израйлийн гадаад хэргийн сайдын орлогч, эхнэрийн хамт нохойд хазуулж, хөнгөн шарх авсан байна. Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху засгийн газрын болон бусад албаны хүмүүстэй еврейн уламжлал Ханнука баярыг тэмдэглэж байсан аж. Одоогоор энэ хэргийн талаар Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

 

Өмнө нь Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг хүлээн авч уулзах үеэрээ Кайя нохойгоо дагуулж байжээ. Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ жилийн эхээр Кайя нэртэй нохойг асрах газраас үрчилж авсан байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна