Хятад 300 сая ам.долларын зээл авна

2015 оны 12 сарын 11

 

Хятад улс утаатай тэмцэх ажилд Азийн хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээл авахаар болжээ. Хятадын засгийн газар энэ зээлийг түүхий нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулах аж. Азийн хөгжлийн банкнаас “KfW” буюу Германы Хөгжлийн банктай /150 сая еврог гаргана/ хамтран зээлийн санхүүжилтийг гаргаж байгаа  гэнэ.

 

Хятадын нийслэл Бээжин хотноо энэ 12 дугаар сар гарсаар агаарын бохирдол, хорт утааны хэмжээ аюултай түвшинд хүрч, үйлдвэрүүдийг зогсоон, сургууль цэцэрлэгийг хэд хоног хаасан билээ.

 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжихэд их хэмжээний хөрөнгө хийгдэж байгаа ч Хятадын хэрэглээний 60 хувь нь нүүрснээс хамааралтай хэвээр байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна