Б.Гүндаваа “Этна-2015”-д III байр эзэлжээ

2015 оны 12 сарын 11

Энэ сарын 04-08-нд Итали улсын Сицилл хотод 2 дахь удаагийн "Этна-2015" олон улсын нээлттэй тэмцээнд 11 орны 100 гаруй шатарчид өрсөлдсөнөөс их мастер Баярсайханы Гүндаваа "А" ангилалд амжилттай оролцон 7 өргөөс 3 хожиж 4 тэнцэн 3-р байр эзэллээ. Тэрбээр чансаагаа +1-ээр нэмжээ. Тус тэмцээнд 4 Их мастерууд урилгаар оролцсоноос Украйны их мастер ЗХУ-ын дэд аварга, Дэлхийн шатрын олимпиадын 2 мөнгө, 2 хүрэл медаль, Европын багийн аваргын 6 удаагийн алт, 1 мөнгөн медальт нэрт шатарчин Олег Романишин нарын шилдгүүд иржээ. Мөн Унгарын шилдэг их мастер 2607 чансаатай Петер Прохазка, Голландын шилдэг их мастер 2542 чансаатай Ян Верле нарын шилдгүүдээс гадна Б.Гүндаваа Ази тивээ төлөөлж амжилттай оролцлоо.

Б.Гүндаваа шийдвэрлэх 6-р өргийн тоглолтод тэмцээний чансааг тэргүүлэгч Прохазкатай 5 цаг тоглон хожлын боломжоо эцсийн мөчид алджээ.

“Шунхлай” групп, Үндэсний шигшээ багийн тамирчин их мастер Б.Гүндаваагийн Европын цуврал тэмцээнүүд үргэлжилж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна