Instagram оны зургуудыг нэрлэв

2015 оны 12 сарын 11

Фото: imago stock&people / Global Look

Фотохостинг Instagram 2015 оны дүнгээ гаргажээ. Хамгийн алдартай зургууд нь оддын гэрэл зургууд болсон бөгөөд Оросын Москва хот хотуудын топ тавд багтсан байна.

Өнгөрч буй 2015 оны топ-5 зурагт:

Эгч Ким Кардашьяны өнгөрсөн оны зургийн рекордыг Кендалл Женнерийн энэ зураг ардаа орхижээ.

Фото: kendalljenner / instagram

 

Тэйлор Свифт Канье Уэстийн бэлэглэсэн сарнайн дэргэд

Фото: taylorswift / instagram

 

Тэйлор Свифт өөрийн найз залуу Кельвин Харрисийн хамт

Фото: taylorswift / instagram

 

Ким Кардашьяны дүү эмэгтэй Кайли Женнер сургууль төгсөлтийн ёслол дээр

Фото: kyliejenner / instagram

 

Бейонсе охин Блюгийн хамт

Фото: beyonce / instagram

Москвагийн хамт хамгийн алдартай 10 хотод Нью-Йорк, Парис, Лондон, Лос-Анжелес, Стамбул, Сан-Паулу, Амстердам, Барселона, Сан-Франциско багтжээ. Хэрэглэгчид Лувр, Эйфелийн цамхаг, Улаан талбайн ихээхэн зургуудыг байрлуулсан байна.

Хамгийн их ашиглагдсан хэштег нь #Love, Орост бол #москва болжээ. Фотохостингийн юзерүүдийн дунд хамгийн алдартай нь эмози байсан байна.

Instagram нь 2010 оны аравдугаар сард гарч ирсэн бөгөөд сервисийг 2012 онд худалдан авсан Facebook компанийнх юм. Фотохостинг-т тавигдсан зургуудын тоо 30 тэрбумаас давжээ. Instagram-ын хэрэглэгчид өдөртөө 70 сая зураг, видео солилцож, 2,5 тэрбум лайктай. Сервисийн даяарчлалын хэрэглэгчдийн тоо 400 саяаас даваад байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна