Эрчүүдийн гоёлыг хэрхэн харуулав

2015 оны 12 сарын 11

-Гоёл чимэглэлийн брэнд эмэгтэй хүний биен дээр эрчүүдийн гоёлыг харуулав-

Фото: I Love Ugly Debuts Jewelry

Гоёл чимэглэлийн брэнд I Love Ugly өөрийн эрэгтэй гоёлын эдлэлийг нүцгэн эмэгтэйн биеэн дээр харуулсан рекламыг хийсэн тухай Highsnobiety мэдээлэв. Эмэгтэйн биеийн нандин газруудыг брэндийн бөгжүүдийг зүүсэн модель эрэгтэйн гараар нуужээ.

Фото: I Love Ugly Debuts Jewelry

Гоёлын цуглуулгад сийлбэр бүхий мөнгө мөн алтан бөгжүүд багтжээ. Эдгээрийн бөгжний  үнэ 255 ам.доллараас 2000-д хүрсэн хэлбэлзэлтэй байна. Гоёлыг интернэтээс гадна брэндийн дэлгүүрүүдээс худалдан авч болно.  Эдгээр эдлэлүүд АНУ, Австрали, Шинэ Зеланд дахь брэндийн дэлгүүрүүдэд өнгөрсөн долоо хоногт гарч иржээ.

Эмэгтэй хүний нүцгэн биеийг рекламд ихээхэн ашигладаг. Хагас нүцгэн эмэгтэйчүүдийн зураг хэдэн жилийн турш дэлхийн хамгийн алдартай Pirelli хуанлийн бэлгэдэл болж байлаа. Харин 2015 оны хуанлийн зурагт загвар өмсөгчид Жижи Хадид, Кэролайн Мерфи, Кэмерон Рассел, Изабели Фонтана нарын зураг чимэв. Хуанлийн хавтсыг  Адриана Лима чимжээ. Хуанлийн түүхэнд анх удаагаа  plus-size модель Кэндис Хаффины зургийг ашигласан юм. Гэхдээ хуанли 2016 оны хуанлидаа тогтсон уламжлалаасаа татгалзлаа. Гэрэл зурагчин Энни Лейбовиц (Annie Leibovitz) энэ удаа бүх насны нөлөө бүхий эмэгтэйчүүдийн зургийг  авчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна