Н.Ану загварын гараанд топ 10-т багтлаа

2015 оны 12 сарын 11

Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану загварын даашинзын гараанд топ 10-т багтжээ. Энэ гараанд Босни ба Херцеговина, Бразил, Бүгд Найрамдах Кот-Дивуар, Гваделупа, Энэтхэг, Индонез, Итали, Монгол, Пуэ́рто-Ри́ко, Вьетнам улсын миссүүд бус

“Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болох бөгөөд миссүүд эдгээр өдрүүдэд явцын үнэлгээгээ цуглуулсаар байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Н.Ану ийнхүү эхний шалгаруулалтад амжилттай оролцож, топ 10-т багтлаа.  

114 орны гоо бүсгүй оролцож буй Дэлхийн миссийн тэмцээнд Vote олныг авсан мисс финалын 25-д үлдэхэд нөлөөтэй бөгөөд та Анугийн хуудаст www.lvka168.com/missworld/vote/mgl зочилж, дэмжээрэй. Түүний хувьд дэмжигчийн Vote үнэлгээгээр одоогоор 6-р байрт жагсаж байна.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна