Сурагчдын амралт 22-ноос эхэлнэ

2015 оны 12 сарын 11

Сэтгүүлч:
Улаанбаатар

ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Хотын 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25-ныг хүртэл таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр долоо хоног амарч ирэх 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм. Орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван 21 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр долоо хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын12-18 хүртэл амрах юм. Орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралтаар буюу мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино хугацаагаар, хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар зохицуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна