Универсиадын аварга монголчууд

2015 оны 12 сарын 11

Универсиадын 50 жилд

Энэ 2015 онд Монголын оюутан тамирчид Универсиад наадамд оролцсоны 50 жилийн түүхт ой болж байна. Унгарын Будапешт хотноо болсон IV дүгээр Дэлхийн оюутны Универсиад наадам буюу Бага олимпийн наадамд 1965 онд анх монголчууд оролцож байсан түүхтэй юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Универсиад наадмаас 11 аварга тамирчид төрөн гарсан байдаг.

Хамгийн анхны аваргаар МУГТ Ц.Нацагдорж 1973 онд ЗХУ-ын Москва хотноо чөлөөт бөхийн төрлөөр барилдан алтан медаль хүртэж байсан юм. Универсиад наадмын 50 жилийн хугацаанд Монголоос төрөн гарсан дэлхийн оюутны Универсиадын 11 аваргуудаа танилцуулья.

1. Цэдэндамбын Нацагдорж -1973 он, ЗХУ-ын Москва хот, чөлөөт бөхийн 68 кг жингийн аварга      

 

 

2. Зэвэгийн Ойдов -1977 он, Болгарын Софи хот,  чөлөөт бөхийн 68 кг жингийн аварга                      

    

3. Зэвэгийн Дүвчин -1977 он, Болгарын Софи хот,  чөлөөт бөхийн 82 кг жингийн аварга                                       

                                                                           

4.Халиуны Болдбаатар-1999 он, Испаний Пальма хот, жүдо бөхийн 73 кг жингийн аварга

                                                                                                     

 

5. Баяраагийн Наранбаатар -2005 он, Туркийн Измир хот, чөлөөт бөхийн 55 кг жингийн аварга      

6. Мөнхбаатарын Бундмаа-2007 он, Тайландын Бангкок хот, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн аварга 

 

 

7. Болдпүрэвийн Сугаржаргал -  2013 он ОХУ-ын Казань хот, бүстэй барилдааны 100 кг жингийн аварга                 

                      

   8.Соронзонболдын Батцэцэг- 2013 он, ОХУ-ын Казань хот, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жингийн аварга

9. Халтархүүгийн Энхдэлгэр- 2013 он, ОХУ-ын Казань хот, боксын 52 кг жингийн аварга    

                                                                                                                        

10. Доржсүрэнгийн Сумьяа- 2015 он, БНСУ-ын Гванжу хот, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жингийн аварга    

11. Энхтайваны Даваахүү- 2015 он, БНСУ-ын Гванжу хот, буудлагын спорт  гар бууны 10 метрийн  аварга                           

   

Универсиадын аваргууд дотор 3 эмэгтэй тамирчин бий. Түүнчлэн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар байна. Багш шавь З.Дүвчин С.Батцэцэг нар адилхан аваргууд болжээ. Универсиадын аваргууд 1977 ба 2015 онуудад 2 удаа, 2013 онд 3 аварга зэрэг төрж байв. Чөлөөт бөхөөс 5 хүн, жүдогоос 3  хүн, буудлага, бокс, бүстэй бөхөөс тус тус 1 Универсиадын аварга тамирчин байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна