Adidas далайн хогийг гүйлтийн гутал болгов

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Adidas далайн хогийг гүйлтийн гутал болгов

Фото: adidas

Спортын хувцасны герман үйлдвэрлэгч Adidas компани Parley for the Oceans байгууллагатай хамтран далайн хог хаягдлаар хийсэн гүйлтийн гутал /кросс шаахайн/ концептийн (бүтээх агуулгатай шинэлэг санаа) анхдагч загварыг харуулав. Түүнийг бүтээхэд 3D-хэвлэлийн технологийг ашиглажээ хэмээн Fashionmag сонин мэдээлжээ.

Цаг уурын өөрчлөлтийн асуудалд зориулагдсан гутлыг COP21 бага хурал дээр үзүүлсэн юм. Дахин боловсруулагдсан пластикийг шаахайн ул ба дээд хэсэгт нь ашигласан байна. “Бид Parley for the Oceans байгууллагын хамт экологийн цэвэр материал бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх арга хэмжээнд орж байна” хэмээн Adidas Group-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Эрик Лидтке (Eric Liedtke) мэдэгдлээ.

Видео: adidasGroup

Гутлын загварыг хувийн захиалгаар бие хүний хэмжээнд тааруулан бэлтгэхээр шийдэх гэнэ. Үйлчлүүлэгч хүн дэлгүүрийн гүйлтийн зам дэр хэдэн минут гүйсний дараа улны хэмжээний хэв хийгдэн дараа нь 3D-принтер дээр гутлын улыг бүтээх гэнэ.

Adidas компани анх 1948 онд Германд байгуулагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж