Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобуснуудаас 2003 онд үйлдвэрлэгдсэн 115-ыг нь хасахаар болжээ. Учир нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явах стандартын дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд тээвэрт гарах эрх нь дуусч байгаа аж.
Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных бол 2013-2015 онд үйлдвэрлэгдсэн нийт 95 автобус байгаа юм байна.
Т.НОМИН