Парламентын ажил хаялт үргэлжлэв

2015 оны 12 сарын 11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан байсан ч хуралдаж чадсангүй. Нэг үгээр хэлбэл, өчигдрөөс эхлэлтэй ажилт хаялт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Хэрвээ УИХ хуралдсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нараас дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан юм.

Онцлоход, УИХ дахь МАН-ын бүлгээс шинэ он гарахаас урьтаж парламентаар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурь барьж, энэ асуудлаар эрх баригч нам зөвшилцтөл чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна