“Нэг арал-нэг буудал”

2015 оны 12 сарын 12

 

Мальдивыг дэлхийн газрын зургаас олоход тийм ч амаргүй. Эдгээр арлууд маш жижигхэн Тэндээс зөвхөн "no news, no shoes" гэсэн бичиг бүхий майкийг гуталдаа элстэй л авч гарч болох юм.

 

 

Мале хот бол дэлхийн хамгийн жижиг хэмжээний нийслэл юм. Энэтхэгийн далайд орших Мальдивын арлуудыг эзэлсэн улсын энэ нийслэл нь дөнгөж дөрөвхөн кв.км. Түүнд тус улсын хүн амын дөрөвний нэг болох 75 мянган хүн амьдардаг!

 

 

Дэлхийн далайн төвшин нэмэгдэж байгаа учраас хэзээ нэгэн цагт арлын энэ орон үгүй болон далайд живнэ гэж тэд эмээдэг.

 

 

Гидроплан гэх усанд газардах онгоцнууд тэндхийн гол тээврийн хэрэгсэл юм. “Эх газрын онгоцнууд Мале хотод газардсаны дараа зочдыг арлуудад усан моторт завиуд ба гидропланаар зөөдөг.

 

 

Мальдивт “нэг арал-нэг буудал” гэсэн зарчим үйлчилнэ. Гэхдээ заримдаа буудлууд нь зарчмаа зөрчөөд байдаг талтай.

 

 

Энд ирсэн жуулчдын хамгийн гол хийдэг ажил нь усан доорх ертөнцөөр аялах. Далайгаар зугаалж яваад дайвинг, снорклинг хийн далайн амьдралтай танилцаж болно. Заримдаа далайд шумбалгүйгээр буудлынхаа тунгалаг шилэн шалнаас далайн амьтдыг харж үзэж болдог.

 

 

Эдгээр арлуудад нохой гахай тэжээх нь хориотой. Бага зэргийн билчээр байгаа аралд үхэр байдаг. Гэхдээ тэнд нүүдлийн шувууд үй олноор ирнэ. Шүрэн арлуудад нь халуун орны цэцэрлэгтэй.

 

 

Тэнд байхдаа далайн шуугиан дандаа дагалдана гэдэгтэй зохицох хэрэгтэй болдог. Арлын гүний хоёр шугамын буудлууд гэж байхгүй. Байх ч боломжгүй.

 

 

Мальдивын цаг агаар 5-10-р сард тааруу байдаг. Бороотой, хүчтэй салхитай. Арлууд экватор дээр байрласан учир тэнд далайн шуурга хүрдэггүй. Голдуу арваннэгдүгээр сард хүчтэй салхитай байдаг.

 

 

Бараг бүх буудлууд усан сантай. Учир нь арлууд шүрэн дээр бий болсон байгаа ба тэр нь арлуудын гүйхэн ёроолыг, бүрхэн байдаг. Далайд шумбана гэвэл заримдаа нэлээдгүй хол явах шаардлагатай.

 

 

Гэрэл зургуудыг: Depositphotos

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна